Үйлчилгээний Нөхцөл
1. Ерөнхий зүйл
www.zintpharm.mn сайт нь ЗИНТ ХХК-ийн албан ёсны вебсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вебсайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч та вебсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ.
Энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вебийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.
2. Хэрэглэгчийн бүртгэл
Хэрэглэгч нь www.zintpharm.mn сайтаар үйлчлүүлэхдээ бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч веб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй.
3. Төлбөр тооцоо
Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.
www.zintpharm.mn-ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Зинт ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Зинт ХХК хариуцах боломжгүй.
4. Хүргэлт
Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
www.zintpharm.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор хүргэлтийг 24 - 48 цагийн дотор гүйцэтгэнэ.
Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяг дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 5.000₮ байна.
Хүргэлт нь Даваа-Бямба гарагт хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
5. Санал хүсэлт болон бусад
Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вебсайтын хэрэглэгчийн утас болох 77630063-1, 77720222-рүү холбогдож лавлагаа авч болно.
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.