Гэр бүлийн бүх гишүүдэд арьс арчилгааг НЭГ шийдлээр

2026-11-09

Гэр бүлийн гишүүн бүрийн арьсны бүтэц, өдөр тутмын хэрэгцээнүүд өөр өөр байдаг. Хүүхдийн хацар улайх, аавуудын өсгий хатуурах, ээжүүдийн уруул болон гар хуурайших гэх мэт өдөр тутамд түгээмэл тохиолддог асуудал бүрд нь олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж, янз бүрийн тос, лосьюн цуглуулах нь арьс арчилгааны рутинд төгс бус цаашлаад санхүү болоод байгальд ч сөрөг нөлөөтэй. 

Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд  бага ч болтугай туслах үүднээс “хүүхэд төрөх өдрөөс эхлэн бүх насныхан"  арьсны бүх төрөлд (хэвийн, хуурай, эмзэг, ) 100% тохирох олон үйлдэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Яагаад Universal Multi-Balm гэж?

Mustela Universal Multi-Balm нь зөвхөн нэг хэсэг эсвэл нэг төрлийн асуудалд биш, толгойноос хөл хүртэлх арьсны цочрол, таагүй байдлыг нэг дор шийдвэрлэхэд зориулагдсан органикийн /Ecocert, COSMEBIO/ олон улсын сертификаттай бүтээгдэхүүн юм.

Органикийн сертификат -  арьсанд хүрэх түүхий эд нь хөрснөөсөө авахуулаад савлагдах хүртлээ ганц ч хортой химийн бодис агуулдаггүй гэдгийг нотолно. Химийн нэгдэл, парабен, фталат, хиймэл үнэр оруулагчгүй (98% байгалийн гаралтай) тул төрөх өдрөөс эхлэн (0+ сартай) нярайд ч хэрэглэхэд бүрэн аюулгүй.

Авокадог бүхэлд ашиглах технологи: Mustela брэнд нь байгаль дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчмыг баримталдаг. Бальмын үндсэн орц болох авокадог Перу улсын тусгай зөвшөөрөлтэй органик фермээс гараар түүж, "Upcycling" буюу 100% хаягдалгүй технологиор боловсруулдаг. Жимсний зөвхөн зөөлөн эд бус, яс болон хальсыг нь иж бүрнээр нь хатаан боловсруулж, арьсыг гүнд нь тэжээх биологийн идэвхт бодисуудыг гаргаж авдаг бөгөөд бэлэн болсон бальмыг 100% дахин боловсруулагдах эко саванд савлан таны гэр бүлийн гар дээр хүргэж байна.

Гэр бүлийн бүх гишүүдэд: Хэн, ямар зориулалтаар хэрэглэх вэ?

Нярай хүүхдийн хацар, хүзүү, цавины улайлт ба нуралтыг агшин зуур тайвшруулна. Мөн аав ээжүүдийн хуурайшиж хагарсан гар, омголтсон уруул болон хөнгөн түлэгдэлтийн дараах арьсны эдгэрэлтэд гүн тэжээл өгөхөөс гадна вакс болон лазерын дараах эмзэгшил, цочролыг түргэн намдаадаг. Тохой, өсгийний хатуурсан давхаргыг ч зөөлрүүлэн дахин төлжүүлж, толгойноос хөл хүртэлх арьсны барзайж хуурайшсан хэсэг бүрд хамгаалалтын бүрхүүл үүсгэн арчлах цогц шийдэл юм.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бальм нь наалдамхай бус, арьсанд хурдан шингэдэг зөөлөн тосон бүтэцтэй.

Үр дүнтэй хэрэглэхийн тулд: Тохирох хэмжээний бальмыг хурууны өндөг эсвэл алганы хооронд  үрж дулаацуулна. Энэ нь бальмыг зөөлөн тосон бүтэцтэй болгож, арьсанд шингэх чадварыг нь 2 дахин нэмэгдүүлдэг бөгөөд түрхэх явцдаа зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Арьсны асуудал  хуурайшилтын байдлаас хамааран өдөрт 1–3 удаа давхарлан хэрэглээрэй.

Mustela - Франц улсын №1 хүүхдийн арьс арчилгааны брэнд

Албан ёсны борлуулаагч - Зинт Фарм

Бүтээгдэхүүнийг худалдан авах - https://zintpharm.mn/products/421408

 

 

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах