Зинт Фармаар сонин юу байна?

2026-11-04

Эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний "Зинт Фарм" болон түүний харьяа брэндүүд 10-р сард хэрэглэгчдэд чиглэсэн цуврал урамшуулал, сурталчилгааны кампанит ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн сард хийгдсэн томоохон идэхижүүлэлтүүд, онцлох ажлуудаас хэрэглэгч, харилцагч та бүхэндээ тоймлон хүргэе.

Simple Linctus 

Олон нийтийн хүртээл болсон "Amaraa's weekly" шоунд ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааг дэмжих, брэндийн мэдээллийг өргөн хүрээнд хүргэх зорилгоор тухайн брэнд бүтээгдэхүүний үндсэн мэдээлэл бүхий гадна сурталчилгааг хотын төв замын 4 чиглэлийн нийтийн тээврийн автобусуудад байршууллаа.

 

Optibac болон Mustela

Онлайн суваг дээрх үнийн дүнгийн урамшуулалт бэлэгтэй худалдааг хэрэгжүүлсэн бөгөөд  өмнөх сард эхлүүлсэн брэнд сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн, хамтран ажиллагч байгууллагуудын дэлгэц болон телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэв. Францын хүүхдийн арьс арчилгааны №1 брэнд Мустела брэнд маань цэцэрлэгийн багачууддаа зориулан бүтээгдэхүүний онцлогыг шингээсэн "өндөр хэмжигч"-г Амила цэцэрлэгийн салбарууд дээр байршуулсан юм. 

   

Zint 

"Halloween" баярыг тохиолдуулан хэрэглэгчиддээ зориулсан нэгдсэн хямдралтай худалдааг зөвхөн онлайн сувгаараа дамжуулан зохион байгууллаа. Мөн орон нутгийн шилдэг харилцагч нартаа захиалгын үнийн дүнгийн урамшуулал болгон "Хүүхдийн шарлагын аппарат" -г урамшуулалд өгөхөөр бэлэн болоод байна. 

Компанийн дотоод үйл ажиллагааны чиглэлээр:

Ажилчдын ур чадварыг дэмжих сургалт: Ажилтнуудын соёл, гоо зүйн боловсролыг дэмжих зорилгоор дэлхийд алдартай "MAC Cosmetics" брэндтэй хамтран "Make-up" сургалтыг ажилтнууддаа зохион байгуулж, өдөр тутмын болон ажил хэрэгч нүүр будалтын талаарх мэдлэгийг олголоо. 

 

 

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах