Жирэмсэн үеийн микробиом ба төрсний дараах сэтгэл зүйн тогтвортой байдал
2026-10-07Жил бүрийн 10 дугаар сарын 10-нд тохиодог "Дэлхийн сэтгэл зүйн эрүүл мэндийн өдөр"-г (World Mental Health Day) тохиолдуулан анагаах ухааны салбарт эрчимтэй судлагдаж буй "Гэдэс–Тархины холбоо" (Gut-Brain Axis) болон жирэмсэн эхчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн хамаарлын талаарх судалгааны тодорхой баримтуудаас хүргэж байна.
ДЭМБ-ын мэдээллээр шинээр төрсөн эхчүүдийн 15-20 орчим хувьд төрсний дараах сэтгэл гутрал тохиолддог. Энэхүү эрсдэлийг бууруулахад гэдэсний ашигтай бактерийн тэнцвэр чухал болохыг Оклендийн Их Сургууль (University of Auckland) болон Отагогийн Их Сургуулийн (University of Otago) хамтарсан эмнэлзүйн судалгаагаар нотолсон байдаг. Уг судалгаагаар жирэмсний хугацаанд тусгай омгийн ашигтай бактери тогтмол хэрэглэсэн эхчүүдэд төрсний дараах сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын шинж тэмдэг мэдэгдэхүйц бага ажиглагджээ.
Аз жаргалын даавар болох серотонины 90% нь гэдсэнд нийлэгждэг тул ээжийн гэдэсний микробиомыг эрүүл байлгах нь сэтгэл зүйн амар амгаланг хадгалах гол үндэс болдог.
Их Британийн Optibac брэндийн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан Pregnancy ашигтай бактери нь гэдэсний микробиомоор дамжуулан эхийн сэтгэл зүйг дэмжих, хүүхдийн анхны ашигтай бактерийг бүрэлдүүлэх шинжлэх ухааны шийдлийг санал болгож байна.
Жирэмсэн болон хөхүүл үед Optibac Pregnancy-г сонгох шинжлэх хааны 10 үндэслэл
- Төрсний дараах сэтгэл зүйн байдлыг дэмжнэ: Эмнэлзүйн тусгай судалгаагаар батлагдсан Lactobacillus rhamnosus HN001 омог нь серотонин дааврын нийлэгжилтийг дэмжиж, жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгийг 50% хүртэл бууруулдаг нь нотлогдсон.
- "Гэдэс–Тархины холбоо"-г идэвхжүүлнэ: Ашигтай бактериуд нь тархи болон гэдсийг шууд холбодог тэнэгч мэдрэлийн сувгаар (Vagus nerve) дамжуулан эерэг дохио илгээж, стрессийн кортизол дааврын түвшин болон сэтгэл түгших эрсдэлийг 56% хүртэл бууруулдаг.
- Хүүхдэд очих микробиомыг бэлтгэнэ: Төрөх зам болон хөхний сүү болон хүрэлцэх дамжин бяцхан үрд очих анхны ашигтай бактерийн чанарыг эхээс нь дэмжинэ.
- Хүүхдийн харшлах эрсдэлийг бууруулна: Эх жирэмсэн болон хөхүүл үедээ уухад хүүхдэд харшлын атопик дерматит (диатез,) үүсэх эрсдэл 49% буюу бараг 2 дахин буурдаг болох нь батлагдсан байдаг. (Мөн энэхүү эерэг нөлөө нь хүүхдийг 6-11 нас хүртэл үргэлжилж байдаг байна.).
- Клиник судалгаатай 12 тэрбум бактери: Тусгайлан сонгосон L. rhamnosus HN001 (сэтгэл зүйг дэмжих, харшлаас сэргийлэх), L. acidophilus NCFM® (өтгөн хаталтыг намдаах), B. lactis HN019 (дархлаа ба үтрээний микрофлорыг хамгаалах) гэсэн 3 онцлог омгийг оптимал тунгаар агуулсан
- Хоол шингэц ба өтгөн хаталтыг зөөлнөөр шийднэ: Жирэмсний үеийн хоол шингэц түүнтэй холбоотой хямрал, өтгөн хаталт, дүүрэнгэ байдлыг эмийн бус аргаар физиологийн дагуу намдаана.
- Үтрээний микрофлорыг хамгаална: Гэдэсний орчноос гадна үтрээний эрүүл ашигтай бактерийн хэмжээг 80% хүртэл нэмэгдүүлж, жирэмсний үед түгээмэл тохиолддог мөөгөнцөр болон бактерийн халдвар дахиж үрэвсэх эрсдэлийг 45-80% бууруулна.
- Витамин D3 болон эслэгээр баяжуулсан: Бактерийн амьдрах чадварыг тэтгэх FOS эслэг болон дархлаа, ясны эрүүл мэндэд шаардлагатай Витамин D3-ийн хоногт авах тунг агуулсан.
- Жирэмсний бүх үед 100% аюулгүй: Жирэмсний 1, 2, 3 дахь триместр болон хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй нь 400 гаруй ээжийг хамарсан "Probiotics in Pregnancy Study" (PiP Study) эмнэлзүйн хяналттай судалгаагаар бүрэн баталгаажсан.
- Цэвэр, харшил үүсгэгчгүй найрлага: Нэмэлт элсэн чихэр, будагч бодис, лактоз болон глютен агуулаагүй тул эмзэг биетэй ээжүүдэд ч тохиромжтой.
Мэргэжилтний зөвлөгөө
Жирэмсэн төрсний дараах үеийн гормоны өөрчлөлт нь микробиомыг хямрааж, сэтгэл санаа тогтворгүйжих суурь болдог. Тиймээс хоол шингэц болон сэтгэл зүйн амар амгалангаа давхар хамгаалахын тулд эмнэлзүйн судалгаатай ашигтай бактерийг жирэмсний эхэн үеэс эхлэн тогтмол хэрэглэх нь ээж, хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм.
