Атопик дерматидтай арьсны тусгай арчилгаа ба шинжлэх ухааны шийдэл
2026-09-14Атопик дерматит гэж юу вэ?
Шалтгаан болон илрэх шинж тэмдэг
Атопик дерматит нь арьсны хамгаалах бүрхүүл задарч, чийгээ алдсанаас үүсдэг архаг явцтай, дахин сэдрэх эрсдэлтэй үрэвсэлт эмгэг юм. Үүсэх гол шалтгаан нь удамшлын харшил (гэр бүлд нь дерматит, астма, харшилтай хүн байх), дархлааны тогтолцооны хэт мэдрэг байдал болон арьсны чийгийг барьж байдаг тусгай уургийн дутагдалтай шууд холбоотой. Гол аюултай шинж тэмдэг нь хүчтэй загатнаа, хуурайшиж зузаарсан арьс, улайлт болон тууралт бөгөөд загатнасан хэсгийг маажсанаас үүдэн арьс илүү цочирч, бактерийн халдвар авах эрсдэлийг дагуулдаг.
Нарийн мэргэжлийн оношилгоо ба бусад эмгэгээс ялгах нь
Атопик дерматитыг энгийн хэт мэдрэг арьс, хавьталтын дерматит болон бусад арьсны харшлаас ялгахын тулд заавал арьсны эмчийн клиник үзлэг, нарийн мэргэжлийн оношилгоонд хамрагдах шаардлагатай.
Энгийн хэт мэдрэг арьс нь түр зуурын гадаад цочролоос үүсдэг. Жишээлбэл: Нярай хүүхдийг тэврэхэд том хүний ноосон болон хиймэл материалтай хувцас шүргэх, хүүхдийн тос эсвэл саван солиход арьс нь хэсэгхэн газар улайх нь хэт мэдрэг байдлын шинж бөгөөд цочроогчийг холдуулмагц аяндаа арилдаг.
Харин атопик дерматит нь гадаад цочроолоос үл хамааран, генетикийн шалтгаанаар арьсны гүний бүтэц болон хамгаалах барьер нь аль хэдийн гэмтсэн байдаг тусгай эмгэг юм. Иймд загатнах, хуурайших, улайх зовиур нь урт хугацаанд үргэлжилж, дахин дахин сэдэрдэг онцлогтой. Клиникийн практикт асуумж судалгаа, арьсны эмчийн физикал үзлэг болон шаардлагатай тохиолдолд харшлын сорил (IgE) тавих замаар оношийг эцэслэн тогтоодог.
Шинжлэх ухааны шийдэл, өдөр тутмын арчилгаа

Mustela брэндийн Stelatopia цуврал нь эмийн найрлагатай сөрөг нөлөөгүй, өдөр тутмын арчилгааны зориулалттай тул хурц үрэвслийг хоромхон зайд дарах жортой эмчилгээний тосыг орлохгүй. Харин арьсны суурь бүтцийг эрүүлжүүлж, чийгийг гүнд нь барих замаар дахин сэргэх эрсдэлийг багасгадаг. Угаагч гелийг өдөр бүр усанд орох үедээ, тосыг усанд орсны дараах 3 минутын дотор түрхэж хэрэглэснээр дараах хугацаатай үр дүнгүүд клиникийн туршилтаар нотлогдсон. Үүнд:
Эхний хэрэглээнээс:
- Арьсны загатнах болон хорсох мэдрэмж шууд багасаж, тав тухтай мэдрэмж төрүүлнэ.
- 1 долоо хоногийн дараа: Арьсны улайлт, цочрол мэдэгдэхүйц намдаж, чийгшлийн түвшин тогтворжиж эхэлнэ.
- 2-3 долоо хоногийн дараа: Арьсны липидийн давхарга (хамгаалах бүрхүүл) 95% хүртэл нөхөн сэргэж, хуурайшиж зузаарсан хэсэг зөөлөрч, дерматитын дахилтын үе заналхийлэх нь эрс багасна
Зовиур багассан ч хэрэглээг шууд зогсоож болохгүй. Атопик арьс нь байнгын чийгшил болон арчилгаа шаарддаг тул Stelatopia-г өдөр тутамдаа үргэлжлүүлэн хэрэглэх нь арьсны хамгаалалтыг хэвээр хадгалж, сэдрэлтээс бүрэн сэргийлдэг.
Mustela Stelatopia-ийн гол давуу тал нь наранцэцгийн цэвэр охь болон авокадогийн персеоз найрлагатай тул арьсны өөрийн липидийг нөхөн төлжүүлж, хариу урвал өгөх эрсдэлийг багасгаж, удаан хугацаанд тогтвортой эрүүл аюулгүй байдлыг хангахад оршино. Арчилгааны хажуугаар хүнсний харшил үүсгэгч зүйлсээс татгалзах, хөвөн даавуун хувцас өмсөх, өрөөний чийгшлийг 50-60%-д хадгалах эмчийн дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай.
Эрүүл арьсны зөв суурийг төрсөн цагаас нь
