Зинтээр сонин юу сайхан юу байна?
2026-09-10Зинтийн хамт олон өнгөрөгч 8-р сард хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагаа болон маркетингийн идэвхжүүлэлтүүдээ харилцагч, хэрэглэгчиддээ тоймлон хүргэж байна.
Optibac -шинэ сурталчилгаанууд цацагдаж эхэллээ
Брэнд хөгжүүлэлтийн хүрээнд бүтээгдэхүүний үр дүн, ашиг тусыг хэрэглэгчдэд илүү ойртуулах зорилгоор 3 цуврал видео болон фото зураг авалтыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлаар брэндийн давуу талыг онцолсон контентуудыг бүтээж, хотын төвийн А зэрэглэлийн оффисууд болон зорилтот эмийн сангуудаар дамжуулан олон нийтийн хүртээл болгоод байна.
Түүнчлэн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих #BeCoolWithOptibac кампанит ажлын хүрээнд "Arc" хайбрид клубтэй хамтарсан арга хэмжээ, идэвхжүүлэлтүүдийг амжилттай үргэлжлүүлсээр байгаа билээ.
Их Британийн №1 ашигтай бактери - Optibac

Шинэхэн төрсөн нярайн хэрэгцээт арьс арчилгааны зөвлөмжийг "Ягаан дэвтэр"-ээс
Францын алдарт Mustela брэнд нь дерматологи болон педиатрийн шинжлэх ухааны 70 гаруй жилийн судалгаанд үндэслэн, хүүхдийн арьсны онцлог, асуудал бүрд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тэгвэл тэдний нярайн арьс арчилгааны цогц шийдэл, тэр дундаа шар хаг (нярайн хаг)-г зөөлөн аргаар арилгаж, дахин үүсэхээс сэргийлэх зориулалттай хөөсөн шампунь болон тусгай тосны талаарх зөвлөмж мэдээлэл "Эх, хүүхдийн ягаан дэвтэр"-т албан ёсоор байршууллаа.
Мөн брэндийн онцлог, давуу талыг харуулсан постер сурталчилгаануудыг зорилтот байршлууын орон сууц - орцны лифтүүдээр түгээгээд байна.
Эрүүл арьсны зөв суурийг төрсөн цагаас нь ... Mustela

Энхрийн үрсийг тань эрүүл өсөхөд тусална - Pedia
Pedia брэндийн витаминууд хичээлийн шинэ жилийг угтан 20% хямдарлаа
АНУ-ын "Bprotected" компанийн олон найрлагат Pedia брэндийн витаминууд хичээлийн шинэ жилийг угтан 20%-ийн хямдралтай худалдаалагдаж байна. Хүүхдэд уулгахад хялбар шингэн дусал хэлбэртэй тус витаминуудыг Монос болон Азифарм эмийн сангийн бүх салбараас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой юм. Урамшуулал 9-р сарын 15 дуустал үргэлжилнэ.
coming soon ... Halloween, Challenge
