Хичээлийн шинэ жил ба Хүүхдийн амин дэмийн зохистой хэрэглээ

2026-08-25

Зуны амралт дуусаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хүүхдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, амралтын дэглэм огцом өөрчлөгддөг. Хичээлийн шинэ жил эхлэхэд оюуны болон биеийн ачаалал эрс нэмэгдэхийн зэрэгцээ олон нийтийн орчинд амьсгалын замын болон вируст халдварт өвчний тархалтад өртөх эрсдэл ихэсдэг билээ.

Иймээс энэхүү шилжилтийн үед хүүхдийн байгалийн дархлааг дэмжих, тархины үйл ажиллагаа болон биеийн өсөлтийг тэтгэх шаардлагатай микро элемент, аминдэмүүдийг оновчтой нөхөх нь нэн чухал юм.Хүүхдийн бие махбодын физиологийн хэрэгцээг хангах, дархлаа болон ой тогтоолтыг дэмжих зорилгоор АНУ-ын Pedia брэндийн дараах 3 төрлийн шингэн аминдэмийг мэргэжилтнүүдийн зүгээс санал болгож байна.

1. А, C, D3 агуулсан суурь аминдэм – Pedia Tri-Vite

Цэцэрлэгийн насны хүүхдийг олон нийтийн орчинд дасан зохицох үед болон улирлын чанартай өвчлөлөөс сэргийлэхэд нэн тохиромжтой.

  • С витамин: Халдварын эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулна.
  • Витамин D3: Ясны эд болон шүдний бэхжилтийг хангана.
  • Витамин А: Харааны хөгжлийг дэмжиж, арьс болон салст бүрхэвчийн хамгаалах барьерыг бэхжүүлснээр бактери, вирус нэвтрэхээс сэргийлнэ.

Хэнд тохиромжтой вэ?  Амархан ханиад хүрдэг, биеийн эсэргүүцэл сул, ясны өсөлт болон шүдэлтийг дэмжих шаардлагатай, ялангуяа анхлан цэцэрлэгт орж буй 2 хүртэлх насны хүүхдүүдэд илүү тохиромжтой.

2. Төмрөөр баяжуулсан аминдэм – Pedia Poly-Vite Drops with Iron

Ачаалалтай холбоотойгоор амархан сульдах, анхаарал сарнидаг хүүхдүүдэд зориулсан комплекс бэлдмэл.

  • Хялбар шимэгдэх төмөр: Цусны гемоглобины түвшинг дэмжиж, тархинд хүчилтөрөгчийг оновчтой тээвэрлэснээр анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулна.
  • А, C, D, E болон В-ийн бүлгийн витаминууд: Хоолны дуршил болон ерөнхий эрч хүчийг нэгтгэн хамт тэтгэнэ.

Хэнд тохиромжтой вэ? Анхаарал нь сарнидаг, амархан сульдаж ядардаг, арьс нь цайвар, төмөр дутлын анемитай (цус багадалттай) бага ангийн хүүхдүүдэд зөвлөнө.

3. Олон найрлагат иж бүрэн аминдэм – Pedia Poly-Vite Drops

Хичээл сургуулийн өдөр тутмын ачааллын үед хүүхдийн бодисын солилцоо болон биеийн ерөнхий эсэргүүцлийг иж бүрнээр дэмжих зориулалттай.

  • 9 чухал аминдэмийн зохистой харьцаа: А, С, D, E болон В-ийн бүлгийн (В1, В2, В6, В12, Ниацин) витаминуудыг тэнцвэртэй агуулсан тул хоол тэжээлийн дутагдлыг нөхөж, хоолны дуршлыг сэргээн, мэдрэлийн системийн ачааллыг тэнцвэржүүлнэ.

Хэнд тохиромжтой вэ? Хоолонд муу, сонгож иддэг, аминдэмийн ерөнхий дутагдалтай, жин нэмэгдэлт болон өсөлт удаашралтай хүүхдүүдэд өдөр тутмын нэмэлт болгон хэрэглэнэ.

Хүүхдийн эмчийн зөвлөмж:

                "Хэрэв таны хүүхэд зуны турш, өдөр тутамдаа шаардлагатай аминдэм, эрдэс бодисыг тохиромжтой тунгаар тогтмол ууж байгаа бол хичээлийн шинэ жил эхэлж байна гээд нэмэлтээр давхардуулан хэрэглэх шаардлагагүй. Харин аминдэм уудаггүй, хооллолтоос шаардлагатай микро элементүүдээ бүрэн авч чаддаггүй бол шинэ орчинд дасан зохицох, ачаалал даах болон халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор аминдэмийг зайлшгүй нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. АНУ-ын Pedia брэндийн шингэн бэлдмэлүүд нь хүүхдийн биед хурдан бөгөөд 90 гаруй хувийн өндөр соролтоор шимэгддэг тул богино хугацаанд шаардлагатай аминдэмийг аюулгүй, үр дүнтэйгээр нөхөж чаддаг."

Эхрий үрсийг тань - эрүүл өсөхөд тусална -Pedia 

Албан ёсны дистрибьютор Зинт Фарм ХХК

Худалдаалах цэүүд -Бүх сүлжээ эмийн сангуудаар


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах