Энгийн цэвэрлэгээ ба ариутгалын ялгаа

2026-08-21

Яагаад Dettol-г сонгох хэрэгтэй вэ?

Бид гэрээ цэвэрлэхдээ тоос шороог нь арчиж, шалаа угаагаад л "ЦЭВЭРХЭН БОЛЧИХЛОО" гэж боддог. Гэвч нүдэнд харагдахгүй бактери, вирус болон хөгц мөөгөнцөр нь бидний өдөр тутам хүрдэг гадаргуу, угаалгын машин, бүр агаарт ч оршин тогтнож байдаг. Энгийн цэвэрлэгээ нь бохирдлыг арилгадаг бол Dettol нь өвчин үүсгэгч нянг үндсээр нь устгаж, жинхэнэ эрүүл ахуйн стандартыг тогтоодог.

80 гаруй жилийн туршлагатай Америк, Авсврали, Их британи зэрэг 120 гаруй орны зах зээлд секунд тутамд 2000ш зарагддаг Dettol брэнд

Бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч цацлага,  болон угаалгын машин ариутгагч нь бусад энгийн цэвэрлэгээний бодисоос юугаараа ялгардаг, ямар үр дүн үзүүлдэг болохыг сонирхуулж байна.

            Dettol - Бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч ба цацлага

Энгийн цэвэрлэгчээс ялгарах нь: Ахуйн хэрэглээний ихэнх бодисууд бохирдлыг арчихад тусалдаг ч бактерийг устгалгүй өөр гадаргуу руу нааж тархаах эрсдэлтэй байдаг. Мөн цайруулагч  бодисууд нь хурц үнэртэй, хүүхдийн тоглоом болон гал тогооны тавцанд хэрэглэхэд аюултай байдаг.


 Dettol цацлага юугаараа ялгаатай вэ?

  • 99.9% Бактери ба вирусийг устгана: Нүдэнд харагдахгүй E.Coli, Сальмонелла, ханиад болон коронавирусийг богино хугацаанд устгана.
  • Цайруулагчгүй (Bleach-free) : Хурц химийн үнэр үлдээхгүй, өнгө алдуулахгүй.
  • Гал болон хүүхдийн бүсэд аюулгүй: Гал тогооны тосгуур, хоол бэлтгэх тавцан, хүүхдийн хоолны сандал, тоглоом, хаалганы бариул, гар утас зэрэг өдөр тутам хүрдэг бүх гадаргууд шууд цацаж хэрэглэх боломжтой.
  • Харшил үүсгэгчийг багасгана: Тоосны хачиг, ургамлын тоосонцор, тэжээвэр амьтны үснээс үүсдэг харшил үүсгэгчдийг 90% хүртэл бууруулна.

            Dettol - Угаалгын машин ариутгагч

Үнэртэй ус, угаалгын нунтаг хэрэглэсэн ч хувцаснаас нэг л чийгтэй, эвгүй үнэр гардаг уу? Угаалгын машины далд хүрд, резинэн жийргэвч болон хоолойд угаалгын бодисын үлдэгдэл, өгөршил (, бактери цугларч, хөгцөрч эхэлдэг. Үүнийг зайлуулахгүй бол таны угаасан цэвэрхэн хувцас эргээд бактериар бохирдож байдаг гэсэн үг юм.


Dettol угаалгын машин ариутгагчийн давуу тал  юу вэ?

  • 6-н нэгдсэн хамгаалалт (6-in-1 Formula): Бактерийг 99.9% устгана, эвгүй үнэрийг арилгана, хаг болон өгөршлийг хайлруулна, далд бохирдлыг цэвэрлэнэ, машины насжилтыг уртасгана, анхилуун үнэр үлдээнэ.
  • Гүн ариутгал: Саранд эсвэл 2 сард 1 удаа Dettol ариутгагчийг машиндаа хийн хоосон ажиллуулснаар угаалгын машины хамгийн далд, гараар цэвэрлэх боломжгүй хэсгүүдийг бүрэн ариутгана.
  • Угаалгын машины насжилт: Өгөршил болон бохирдлыг тогтмол цэвэрлэснээр угаалгын машин эвдрэхээс сэргийлж, цахилгаан зарцуулалтыг багасгана.

Цэвэрхэн харагдах орчин ба ариутгагдсан эрүүл орчин хоёр асар том ялгаатай. Гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, жинхэнэ эрүүл ахуйн стандартыг тогтоохын тулд өдөр тутмын цэвэрлэгээндээ Dettol брэндийг сонгоорой.

 

Албан ёсны борлуулагч Зинт компани

Худалдаалах цэгүүд-  Carrefour сүлжээ дэлгүүрүүдээр болон https://zintpharm.mn/products?brand%5B24635%5D=Dettol&min_price=15000&max_price=200000 онлайн захиалгаар


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах