ЗИНТ КЛИНИК: Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон улсын стандартыг нутагшуулж, Яармаг дахь шинэ салбараа нээлээ
2026-08-18Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх зорилготой Зинт Клиник Яармаг дахь шинэ, өргөтгөсөн салбараа албан ёсоор нээлээ.
2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус клиник өнөөдөр 4 салбар, "Мобайл клиник" болон хүүхдэд зориулсан иж бүрэн тусламж үйлчилгээний сүлжээ бүхий эмнэлэг болон өндөржжээ.
Хүүхэд төвтэй орчин ба Цогц тусламж үйлчилгээ
Яармаг дахь шинэ салбар нь Шинэ Монгол Харумафужи болон Улаанбаатар дахь Бритиш сургуультай зэргэлдээ байрлах бөгөөд хүүхэд төвтэй, аюулгүй, урлаг гоо зүйн шийдэл бүхий тав тухтай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.
Шинэ салбарт дараах цогц үйлчилгээг үзүүлж байна:
- Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө
- Хүүхдийн хөгжлийн үнэлгээ ба товлолт үзлэг
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
- Хөдөлгөөн засал ба Эхо оношилгоо
Нотолгоонд суурилсан анагаах ухаан ба Инноваци
Зинт Клиник нь уламжлалт арга барилыг шинэчилж, нотолгоонд суурилсан анагаах ухааныг практикт нэвтрүүлэн, 10 орчим дэвшилтэт технологийг Монголд анхлан нутагшуулаад байна. Үүнд:
- Зөөврийн фото эмчилгээ: Нярайн шарлалтыг гэрийн нөхцөлд аюулгүй эмчлэх
- Вакуум технологи: Өвчүүний төрөлхийн хонхойлтыг мэс заслын бус аргаар засах
- Хөдөлгөөнт клиник: Гэрээр эрүүл мэндийн тусламж хүргэх
- Олон улсын хамтын ажиллагаа: АНУ, Австралийн туршлагатай хүүхдийн эмч нартай хамтарсан үзлэг, зөвлөгөө өгөх
"Эцэг эх, хүүхэд, эмч гурав нэг баг болж ажиллаж байж л эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадна."
????ISO 7101:2023 Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байна
Манай эмнэлэг нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) дэмжлэгтэй хэрэгжиж буй ISO 7101:2023 "Эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо" стандартыг нэвтрүүлэх төсөлд Монгол Улсын цөөн хувийн эмнэлгийн нэгээр сонгогдон ажиллаж байна.
Энэхүү стандарт нь эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, чанарын хяналтыг дэлхийн жишигт хүргэх чухал алхам юм.
???? Цаашдын зорилго ба дараагийн 10 жил
Тус клиник нь ирэх жилүүдэд хөгжлийн шинэ шатанд гарч, дараах стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:
- Аутизмтай болон тусгай хэрэгцээт хүүхдийн шүдний тусламж: Шүдний эмчилгээг хүүхдийн онцлогт тохирсон аюулгүй орчинд үзүүлэх
- Дижитал экосистем ба AI: Хиймэл оюун ухааныг өдөр тутмын оношилгоо, эрт илрүүлэг, эцэг эхчүүдийн зөвлөгөөнд ашиглах
- Эрдэм шинжилгээ, судалгаа: Зөвхөн мэдлэг ашиглагч биш, анагаах ухааны шинэ мэдлэг бүтээгч байгууллага болох
- Лаборатори ба Вакцинжуулалт: Өсвөр үеийнхний эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх тусламжийг өргөжүүлэх
Зинт Клиник нь сүүлийн 13 жилийн турш хамтран ажиллаж, итгэл хүлээлгэсэн гэр бүлүүддээ талархал дэвшүүлж, цаашид тусламж үйлчилгээний чанар болон аюулгүй байдлыг улам бүр сайжруулан ажиллахаа үүгээр илэрхийлж байна."
