Ууж буй витаминыхаа үр дүн, ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
2026-08-10Дархлаа дэмжих, эрч хүч нэмэх, эрдэс бодисын дутагдлаа нөхөхөөр витамин C, D, магни, цайр зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь орчин үеийн эрүүл амьдралын чухал дадал билээ. Гэвч эдгээр чанартай витаминуудын биед үзүүлэх үр ашиг, шимэгдэлт нь таны хоол боловсруулах замын эрүүл мэндээс шууд хамаардаг гэдгийг та мэдэх үү?
Шинжлэх ухааны үндэслэл:
Витамин, эрдэс бодисууд нь нарийн болон бүдүүн гэдсэнд задарч цусанд шимэгддэг бөгөөд энэ үйл явцыг гэдсэн дэх түм буман ашигтай бактериуд удирдан чиглүүлдэг.
Гэдэсний микрофлор буюу ашигтай бактери эрүүл, тэнцвэртэй байхад C, D, E, B бүлгийн витаминууд болон кальци, магни, төмөр зэрэг микро эрдсүүд биед 100% ашигтайгаар шимэгддэг болох нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс хоол боловсруулах замын үйл ажиллагаа болон ашигтай бактерийн тэнцвэрийг дэмжих нь витаминуудын ашиг тусыг хангалттай хүртэх гол нөхцөл юм.
Витаминыхаа үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
1. Зөв цагт хэрэглэх - Витамин бүрийн химийн бүтэц ялгаатай тул шимэгдэх тохиромжтой цаг ба зарчим нь өөр байдаг. Тухайлбал:
- Тосонд уусдаг витаминууд (A, D, E, K): Энэ төрлийн витаминуудыг тостой хоолны (өндөг, авокадо, самар гэх мэт) дараа уухад биологийн хүртээмж нь хэд дахин нэмэгддэг.
- Усанд уусдаг витаминууд (C, B-ийн бүлэг): Өглөө хоосон ходоодон дээр нэг стакан устай уувал хамгийн хурдан шимэгддэг. Тэр дундаа B-ийн бүлэг нь эрч хүч өгдөг тул өглөө хэрэглэх нь тохиромжтой.
- Үндсэн эрдэс бодисууд (Магни, Төмөр): Мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй Магниг орой унтахын өмнө хэрэглэдэг бол, Төмрийг өглөө C витаминтай хамт уухад шимэгдэлт нь хэд дахин хүртээмжтэй болдог.
Эдгээр витамин, эрдсүүдийг хэзээ, хэрхэн уухаас үл хамааран тэдгээрийг биед бүрэн задарч, цусанд шимэгдэх суурь нөхцөлийг гэдэсний ашигтай бактериуд бүрдүүлж өгдөг.
2. Эслэгээр баялаг хооллох -Пребиотик
Ашигтай бактериуд нь амьд организм тул өөрсдийн оршин тогтнол, идэвхтэй үйл ажиллагаандаа тэжээл шаарддаг. Жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн тариа болон овъёосонд агуулагдах уусдаг ба уусдаггүй эслэг (пребиотик) нь ашигтай бактерийн үндсэн хоол юм.Хоол хүнсээрээ хангалттай эслэг авах эсвэл пребиотикээр дэмжиж өгснөөр гэдэсний микрофлорын тоо хэмжээ тогтворжиж, ууж буй витамин ба эрдэс бодисуудыг задлан шимэгдүүлэх үйл явц нь илүү идэвхждэг.
Витамины шимэгдэлт, чанартай суурийг бүрдүүлэхэд гэдэсний ашигтай бактери хамгийн чухал үүрэгтэй. Эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, өндөр идэвхжүүлэгч бүхий Optibac ашигтай бактери нь таны өдөр тутамдаа авч буй витамин, эрдэс бодисуудыг биед хамгийн өндөр хувиар шимэгдэх эрүүл орчныг бэлдэж өгнө.
