Зинтээр сонин юу сайхан юу байна?

2026-07-02

Урин дулаан зуны улирал эхэлсэн 6-р сар бидний хувьд нийгмийн хариуцлагын төслүүд, брэндүүдийн улирлын чанартай идэвхжүүлэлт хийгдэж мөн дотоод үйл ажилагааг сайжруулсан үр бүтээлтэй сар болж өнгөрлөө. 

I. Нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Цусны доноруудыг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөр:Монгол Улсын хэмжээнд идэвхтэй 46 мянга орчим байнгын донор байдаг гэсэн судалгаа бий. Энэхүү хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эздэд талархал илэрхийлэх, тэдний эрүүл мэндийг дэмжих зорилгоор Их Британийн №1 ашигтай бактери "Optibac" брэндийн зүгээс цусны доноруудад зориулсан бүтээгдэхүүний хөнгөлөлтийн хөтөлбөрийг он дуустал хэрэгжүүлэхээр болов. Хөтөлбөрийн нээлт болгож, 6-р сарын 17-ны "Дэлхийн донорын өдөр"-ийг тохиолдуулан доноруудад бүтээгдэхүүний дээжийг албан ёсоор гардууллаа.

II. "Optibac" брэндийн улирлын идэвхжүүлэлт

"Be confident with Optibac" : Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой "Be cool with Optibac" кампанит ажлын үргэлжлэл болгон, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан "Optibac Women" нэр төрлийг онцолсон "Be confident with Optibac" мини кампанит ажил өрнүүлэв. Энэхүү ажлын хүрээнд "Velin" сэтгүүлийн хавар-зуны шинэ дугаарт гарав.

 "Be cool with Optibac" кампанит ажил амжилттай үргэлжилж, эрүүл дадлыг уриалах үйл ажиллагаануудаа өргөжүүлсээр байна.

  • Arc Club & 7k Club: Эрүүл амьдарлын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх,  дэмжин ажиллах  ажлын хүрээнд  "Arc Hybrid Club"-н долоо хоног тутмын эвентүүдэд хамтран оролцож буйн зэрэгцээ "7k гүйлтийн клуб"-н энэ жилийн тусгай мерч -ийг хамтран гаргасан билээ. Optibac-р гоёсон идэвхитэй #Cool залуус  энэ зуны томоохон марафон, гүйлтийн тэмцээнүүдэд  эрч хүчтэй  амжилттайгаар оролцсоор байна.

                  

  • Shangri-La Sports Club: Мөн өнгөрсөн сард Шангри-Ла Молл-д зохион байгуулагдсан "Global Wellness Day" арга хэмжээнд хамтрагчаар оролцож, хүрэлцэн ирсэн зочдод хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд, ашигтай бактерийн ач тусын талаар сонирхолтой зөвлөгөө, мэдээллийг хуваалцлаа.

 

 

  • Экстра хамгаалалт – Харшилгүй зун: Зуны улиралд харшлын сэдрэл нэмэгддэгтэй холбогдуулан хэрэглэгчдэд дархлаагаа дэмжих, урьдчилан сэргийлэх ач холбогдлыг сануулсан зөвлөгөө, мэдээллийг сошиал сувгуудаар дамжуулан тогтмол хүргэж ажиллалаа.

III. Хүүхдийн эрүүл арьсны зөв суурийг төрсөн цагаас нь

"Төрөх өрөөний тоглоом" төслийн албан ёсны хамтрагчаар үргэлжлүүлэн ажиллав:

Монгол HD телевизийн "Төрөх өрөөний тоглоом" нэвтрүүлгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж байна. Энэхүү төслөөр дамжуулан нярай үеэс эхлэн 2 нас хүртэлх хүүхдийн арьсыг зөв арчлах, арьсны дархлааг сууринаас нь хамгаалах талаарх мэргэжлийн зөвлөгөө, танин мэдэхүйн контентуудыг эцэг эхчүүдэд цувралаар хүргэсээр байна.

  • Зуны халуун өдрүүдэд арьсыг гүн чийгшүүлж, гадны нөлөөллөөс хамгаалах үйлчилгээтэй "Mustela зөгийний лавтай (with Cold Cream)" цувралыг онцлон, "Velin" сэтгүүлийн шинэ дугаартай хамтран ажиллав

Дэлхийн брэндүүдийг таны эрүүл мэндэд - Зинт Фарм


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах