Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих "Нарийн тэнцвэрт орчин" ба өөртөө итгэх итгэлийн нууц

2026-06-26

Эмэгтэй хүний бие физиологи гэдэг байгалийн маш өвөрмөц, нарийн бүтэцтэй билээ. Бид арьс үс, гадаад үзэмжиндээ цаг үргэлж анхаарал хандуулдаг ч яг үнэндээ эмэгтэй хүнийг хамгийн их өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байлгадаг тэрхүү гол цөм нь бидний бие доторх "нарийн тэнцвэртэй бичил ертөнц" буюу микро орчин байдаг.

Энэхүү тусгай орчин эрүүл байх нь эмэгтэй хүний өдөр тутмын амьдралын чанар, тухтай байдалд шууд нөлөөлдөг. Тэгвэл энэ орчны талаар бид юу мэдвэл зохих вэ?

 Эмэгтэйчүүдийн микро орчин гэж юу вэ?

Эмэгтэй хүний нөхөн үржихүй болон шээсний замын системд байгалаас заяасан сая сая бичил биетүүд амьдардаг. Эрүүл биетэй эмэгтэйн хувьд энэхүү орчны 85-90%-ийг "Лактобацилл"  төрлийн ашигтай бактери эзэлдэг бөгөөд тэд хортой бактери, мөөгөнцөр үржихээс хамгаалж, хүчиллэг орчныг /pH/ тогтвортой хадгалж байдаг. Энэ бол таны биеийг гадны халдвараас хамгаалж байдаг байгалийн "хамгаалалтын бүс" юм.

Тэнцвэрт байдал хэрхэн алдагддаг вэ?

Эмэгтэйчүүдийн биеийн энэхүү нарийн тэнцвэрт орчин нь гадны болон дотны олон хүчин зүйлсээс шалтгаалан маш амархан хямардаг онцлогтой. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог стресс бухимдал, ажлын ачаалал болон дархлаа сулрах үед ашигтай бактерийн тоо хамгийн түрүүнд цөөрдөг байна. Үүнээс гадна ханиад эсвэл өөр ямар нэгэн үрэвслийн үед уусан антибиотик эмчилгээ нь биеийн бактериудыг ялгаваргүй устгадаг тул энэхүү тусгай орчныг хамгаалалтгүй болгож орхидог. Мөн чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ, хэт бариу хувцаслалт, тэр ч байтугай бидний өдөр тутамдаа хэрэглэдэг анхилуун үнэртэй саван, тохиромжгүй ариун цэврийн хэрэглэл зэрэг нь pH тэнцвэрийг шууд алдагдуулах гол шалтгаан болдог байна.

Тэнцвэр алдагдах үед эмэгтэйчүүдийн биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Хамгаалагч ашигтай бактерийн тоо цөөрөх үед тэрхүү орон зайд хортой бактери болон мөөгөнцөр маш хурдтайгаар үржиж эхэлдэг. Үүний улмаас эмэгтэйчүүдэд олон давтагддаг мөөгөнцөр, үрэвсэлт өвчнүүд үүсэх, шээс ойрхон хүрэх, эвгүй үнэр гарах зэрэг зовуурууд илэрдэг. Зарим тохиолдолд ямар нэгэн хурц шинж тэмдэг илрэхгүй ч дотуур хувцас байнга чийгтэж, өдөржин тухгүй, өөртөө итгэлгүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Энэхүү таагүй мэдрэмж нь эмэгтэй хүний алхаа гишгээ, сэтгэл зүй, цаашлаад өдөр тутмын төлөвлөгөөгөө хүртэл өөрчлөхөд хүргэдэг тул үүнийг хэрхэвч үл тоомсорлож болохгүй юм.

Тэнцвэрийг дотроос нь дэмжих нь: Optibac Women

Уламжлалт аргаар буюу зөвхөн лаа, угаалга хэрэглэх нь тухайн үеийн шинж тэмдгийг түр зуур дарах боловч үндсэн микро орчныг эрүүлжүүлж чаддаггүй тул үрэвсэл дахин дахин давтагдсаар байдаг. Харин энэхүү нарийн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах үр дүнтэй алхмуудын нэг бол зориулалтын ашигтай бактерийг ууж хэрэглэх явдал юм.

Их Британи улсын №1 ашигтай бактерийн брэнд Optibac women нь эмэгтэйчүүдийн тусгай орчинд зориулан 20 гаруй жилийн турш клиник судалгаагаар батлагдсан дэлхийн хамгийн шилдэг омгуудыг агуулсан байдаг.

  • Ууж хэрэглэсэн ашигтай бактери хэрхэн хэрэгцээт газартаа хүрдэг вэ?

Optibac women-ий найрлага дахь ашигтай бактерийн омгууд нь ходоодны хүчилд нэн тэсвэртэй тул хоол боловсруулах замаар амьдаараа дамжин өнгөрч, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн микро орчинд хүрч, тэндээ нутагшин хортой бактерийг устгах чадвартай болох нь шинжлэх ухааны эмнэлгийн судалгаагаар  батлагдсан.

  • Байгалийн тэнцвэрийг сэргээнэ: Хортой бактери, мөөгөнцрийн үржлийг дарангуйлж, байгалийн тэнцвэрт орчныг эргүүлэн авчирна.
  • Жирэмсэн болон хөхүүл үед аюулгүй: Бүх насны эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн болон хөхүүл ээжүүд, цэвэршилтийн насны эмэгтэйчүүд ч хэрэглэхэд нэн тохиромжтой, ургамлын гаралтай  бүтээгдэхүүн.

???? Өдөрт ердөө 1 капсул

Өглөөний цайны дараа уух ердөө 1 капсул Optibac цomen нь таныг өдөржин тухтай, хөнгөн, бас өөртөө бүрэн итгэлтэй байхад тусална.

Be confident with Optibac!

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах