Аялал ба бяцхан үрсийн гэдэсний хямрал: Ээжүүдийн мэдэхэд илүүдэхгүй зөвлөмж
2026-06-16Зун цаг ирж, гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, гол ус бараадах, шинэ газар үзэж дурсамж бүтээх хамгийн сайхан өдрүүд үргэлжилж байна. Гэвч аялалд гарахад ээжүүдийн сэтгэлийг хамгийн их зовоодог нэг асуудал бол хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны өөрчлөлт, гэдэсний хямрал байдаг.
Аялал + Амттан + Шинэ орчин = Гэдэс хямрах
гэсэн танил томьёо бяцхан үрсийг маань ихэвчлэн тойрдоггүй. Тэгвэл юунаас болоод хүүхдийн гэдэс хямардаг вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Зуны аялалд хүүхдийн гэдэс хямрах гол шалтгаанууд:
- Ус солигдох ба шинэ орчин: Газар газрын ундны усны бүтэц, эрдэсжилтийн найрлага өөр өөр байдаг. Хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагаа үүнд маш мэдрэг учраас гэнэт өөр ус уух эсвэл орчин солигдох үед гэдэс нь эвгүйрхэх, суулгах хандлага нийтлэг ажиглагддаг.
- Амттан ба хоолны дэглэм алдагдах: Аялал зугаалгын явцад хүүхдүүд зайрмаг, чипс, чихэрлэг ундаа зэрэг ердийн үеийнхээсээ илүү их амттан хэрэглэж, хооллох цаг нь ч зөрдөг. Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хямруулж, хоол боловсруулалтыг хүндрэлтэй болгохоос гадна гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрийг алдагдуулах үндэс болдог байна.
- Хөдөлгөөний стресс болон замын ачаалал: Олон цагаар машинаар явах, замд ядрах зэрэг нь хүүхдийн бие махбодод стресс үүсгэж, хоол боловсруулалтыг удаашруулдаг. Үүнээс шалтгаалан өтгөн хатах эсвэл хоол нь цаашаа шингэхгүй бөөлжих асуудал үүсэх эрсдэлтэй.
Ээжүүд ээ, зуны аяллыг санаа зоволтгүй, дурсамж дүүрэн өнгөрүүлье!
Бяцхан үрсийнхээ гэдэсний эрүүл мэндийг яг одооноос, урьдчилан бэлдэж хамгаалаарай.
Аялалд гарахаас өмнө хүүхдийнхээ ходоод гэдэсний тэнцвэртэй байдлыг хамгаалж, дархлааг нь дэмжих "Optibac Babies & Children" ашигтай бактерийг одооноос тогтмол өгч эхэлснээр зуны турш элдэв хямралд санаа зовох хэрэггүй болох болно.
Үр дүн нь судалгаагаар баталгаажсан Их Британийн №1 ашигтай бактери - Optibac
#Optibac #OptibacBabiesAndChildren #ZintPharm #ЗуныАялал #ГэдэснийХямрал #АшигтайБактери #ХүүхдийнЭрүүлМэнд #ЭэжүүдийнСонголт
