Ашигтай бактерийн биологийн идэвхийг нэмэгдүүлэх "алтан дүрэм"

2026-04-10

Хүмүүсийн дунд ашигтай бактери буюу пробиотикийг өлөн элгэн дээрээ хэрэглэх нь шимэгдэлтийг хурдасгадаг гэх түгээмэл ойлголт байдаг. Гэвч биологийн болон физиологийн үүднээс авч үзвэл энэ нь төдийлөн оновчтой сонголт биш юм. Пробиотикийг ходоод, гэдсэнд үр дүнтэй  "суулгах" хамгийн тохиромжтой хугацаа бол өглөөний цайны цаг юм. Үүний цаана шинжлэх ухааны хоёр чухал үндэслэл бий.

Ходоодны хүчил ба амьд үлдэх чадвар

Бидний ходоод өлөн үедээ маш хүчиллэг (pH нь 1- 2-ын хооронд) орчинтой байдаг. Энэхүү хүчлийн туйлын зорилго нь хоол боловсруулах болон гаднаас орж ирсэн нян бактерийг устгах юм. Пробиотик нь өөрөө "амьд" организм учраас энэхүү хатуу ширүүн орчинд шууд орвол гэдсэнд хүрч чадалгүй замдаа устах магадлал өндөр байдаг. Харин хоол идэх үед ходоодны хүчил саармагжиж (pH түвшин 3-4 хүртэл өсдөг), бактериуд аюулгүй нэвтрэх боломж бүрддэг.

Хоол хүнс – Хамгаалалтын бүрхүүл

Өглөөний цайнд агуулагдах нүүрс ус болон уураг нь пробиотикийг ходоодны хүчлээс тусгаарлах физик бүрхүүл болж өгдөг. Ялангуяа бага зэргийн эрүүл өөх тос агуулсан хоол идэх нь ашигтай бактерийн амьдрах чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг болохыг эмнэлзүйн судалгаанууд харуулдаг. 

Яагаад заавал "Optibac" гэж?

Дээрх биологийн зарчмыг хамгийн сайн тооцоолж, хэрэглэгчдэд үр дүнг сайн үзүүлэх зорилгоор бүтээгдсэн ашигтай бактер бол Их Британийн №1 Optibac брэнд юм.

  • Шинжлэх ухаанаар батлагдсан омгууд: Optibac-ийн найрлагад орсон бактерийн омгууд нь ходоодны хүчил болон цөсний давсыг тэсвэрлэх чадварыг нь лабораторийн нөхцөлд тусгайлан туршиж баталгаажуулсан байдаг. Энэ нь таны уусан тун бүр очих ёстой газартаа амьдаараа хүрэх баталгаа болдог.
  • Дархлааны "суурь" болсон гэдэсний бичил биет: Бидний биеийн нийт дархлааны эсүүдийн 70% нь хоол боловсруулах замд буюу гэдсэнд байрладаг. Optibac нь гэдэсний ханыг "сайн" бактериар бүрхэж, өвчин үүсгэгч нянгууд дархлааны тогтолцоонд нэвтрэхээс сэргийлэх хамгаалалтын ханыг босгодог.

Дархлаа ба Пробиотик:

Дархлаа суларснаар бид ойр ойрхон ханиад хүрэх, ядрах, арьс үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Optibac-ийг өглөөний цайтайгаа тогтмол хэрэглэснээр гэдэсний микробиомыг тэнцвэржүүлж, бие махбодын өөрийгөө хамгаалах төрөлхийн чадварыг идэвхжүүлдэг.

Мэргэжилтний зөвлөгөө:

Пробиотикийг халуун цай, кофены дараа шууд уухаас зайлсхий. Өндөр температур бактерийн бүтцийг задалж, идэвхгүй болгодог тул өрөөний хэмтэй ус эсвэл бүлээн буцалсан усаар даруулж уух нь хамгийн зөв.

Дүгнэж хэлэхэд, ашигтай бактерийг зөвхөн "уух" нь хангалтгүй бөгөөд тэдгээрийг хэрхэн "амьдаар нь" зорьсон газарт нь хүргэж, дархлаагаа дэмжих вэ гэдэг нь Optibac-ийг сонгох гол шалтгаан юм. 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах