Хүүхдийн өтгөн хатсан үед ямар арга хэмжээ авах бэ ?
2025-03-25Эрүүл хүн өдөрт 1-2 удаа тогтмол хүндээр бие засах ёстой. Хүүхдийн өтгөн хатах үедээ бие тавгүйрхэж эхэлдэг. Дан хөхөөр хооллож байгаа үед ихэвчлэн хоол боловсруулах үйл ажиллагаанаас шалтгаалан өтгөн хатдаг тул зовуурь багатай байдаг.
Өтгөн хатсан үед хэвлийд зөөлөн иллэг хийх, түнх өвдөгний үеэр нугалах-тэнийлгэх дасгал хийлгэх, эслэг ихтэй баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, суултуур дээр сууж сурсан бол хооллосноос 5-10 минутын дараа хөтөвчид суулгах ба хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашигтай бактери, шингэн юм сайн уулгах хэрэгтэй.
Дээрх аргуудыг хэрэглээд үр дүнгүй бол ялган оношилгоо хийлгэх зорилгоор эмчид хандаарай.