Яагаад хүүхэд суулгадаг вэ?
2025-03-25Хүүхэд ердийнхөөсөө олон тоогоор, тогтоц нь шингэн усархаг төлөвтэй өтгөн гаргахыг суулгалт гэнэ. Ихэнхдээ суулгалт нь вирусын халдвараас шалтгаалан үүсэх ба зарим тохиолдолд нян, харшил, антибиотикууд эсвэл хэрэглэсэн хоол хүнсний бүтээгдэхүүнээс үүдсэн байж болно.
Балчир насанд ихэвчлэн ханиад, хатгалгаа, чихний халдвар зэрэг өвчний үед баас нь шингэрэх тохиолдол бий. Дараах тохиолдолд суулгалтаас сэргийлэх боломжтой:
-Хөхөөр хооллох
-Гарын ариун цэвэр сахих
-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
-Дархлааг тогтмол дэмжих