Яагаад нарны тос хэрэглэх хэрэгтэй вэ?

2024-10-09

Хэт ягаан туяанаас хамгаалаахгүй удаан явсанаар арьсны асуудалууд үүсч эхэлдэг.Ялангуяа Монгол улс шиг жилийн 230-260 өдөр нь цэлмэг нартай, эрс тэс уур амьсгал давамгайлсан цаг уурын нөхцөлд арьсаа  хамгаалах хэрэгтэй. Нарны тос бидний арьсыг зөвхөн нарны хэт ягаан туяанаас гадна орчны бохирдол, ширүүн салхи, тоос тоосонцор, электрон төхөөрөмжийн туяанаас хамгаална

Ямар үед нарны тос хэрэглэх вэ?

  • Жилийн дөрвөн улирал
  • Гэртэй, гадаа
  • Утас, компьютер хэрэглэх үед
  • UVA, UVB ангилал гэж юу вэ?

Хэт ягаан туяаг долгионоор нь UVA, UVB гэж ангилдаг байна.-

  • UVB буюу бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж арьсыг борлуулахаас гадна түлж ч болно.
  • UVA буюу альфа спектрийн туяа арьсны илүү гүнд нэвтэрч эдийн түвшинд гэмтээснээр арьсны уян хатан чанарыг нь бууруулдаг.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар, арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны генд өөрчлөлт орж улмаар арьсны өмөн, нүдний болор цайх өвчин үүсэх хүчин зүйл гэж үздэг.

SPF БОЛОН PA ГЭЖ ЮУ ВЭ?

Бүх л нарны тосон дээр байдаг SPF гэх бичиг нь “Sun Protection Factor” буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF нь тухайн бүтээгдэхүүн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж буйг шууд илэрхийлэх хэмжигдэхүүн биш бөгөөд харин нарны хэт ягаан туяанаас хамгаалах хувийг хэмжих үзүүлэлт юм. SPF-ээс гадна зарим тосон дээр PA гэсэн тэмдэглэгээ байдаг бөгөөд энэ нь UVA туяанаас арьсыг хамгаалах зэргийг илтгэдэг. (PA+, PA++, PA+++, and PA++++) гэсэн тэмдгүүд нь таны арьсыг UVB туяанаас хэр зэрэг хамгаалж чадахыг харуулж буй хэрэг.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Зинт ХХК Эмч Т. Азжаргал


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах