Өсвөр үеийн эрүүл мэнд - Чухал сэдэв мөн үү?
2024-10-09Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ хэдэн сартайд хоолонд оруулах, хэрхэн хэлд, хөлд орох гэх мэтчлэн бага, балчир үеийн эрүүл мэндэд маш их анхаарал хандуулдаг. Үүнтэй адил өсвөр нас ч гэсэн эцэг эх, гэр бүлийн онцгой анхаарал, халамж шаардсан маш эмзэг үе билээ.
Гэвч энэ үед ихэнх эцэг эхчүүд мөн хүүхдүүд өөрт тулгарсан эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд хаана, хэнд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахаа мэддэггүй.
Энэхүү хуудсаар дамжуулан бид өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн асуудлуудын дагуу зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн хүргэх болно.
Үүнд:
- Бие бялдрын хөгжил (таргалалт, өсөлтийн хоцрогдол), бэлгийн бойжилт
- Түгээмэл тохиолдох архаг, цочмог өвчин
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд
- Сэтгэцийн эрүүл мэнд
Өсвөр нас нь ирээдүйд хэн болон төлөвших, эрүүл амьдралын хэв маяг хэвшин тогтох, эрүүл бус амьдралын хэв маяг, эрсдэлт зан үйлээс шалтгаалан архаг суурь өвчний эх үүсвэр тавигдах шийдвэрлэх үе тул хүүхэд, гэр бүлд эрүүл мэндийн цогц боловсролыг олгох нь маш чухал юм.
Эх сурвалж: Zint Өсвөр үе