Нойр ба эрүүл мэнд
2024-10-096-12 насны хүүхэд өдөрт 9-12 цаг, 13-18 насны хүүхэд өдөрт 8-10 цаг унтвал хангалттай гэж үздэг.
Гэвч дунд ангийн 10 хүүхэд тутмын 6, ахлах ангийн 10 хүүхэд тутмын 7 нь хангалттай хэмжээний нойрыг авч чаддаггүй.
Шалтгаан нь:
- Бэлгийн бойжилтын үеийн дааврын өөрчлөлтүүд нь тэдний шөнийн нойрыг 1-2 цагаар хойшлуулдаг
- Дэлгэц, утас, комьпютерийн хэт их хэрэглээ
- Хичээл, сургуулийн дараах үйл ажиллагаа- хэт их гэрийн даалгавар, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгээ уулзах зэрэг нь унтах цагийг багасгадаг
- Нийгэм, сургуулийн амьдралд хэт их санаа зовних
- Эрүүл мэндийн шалтгааны улмаас (нойрны эмгэгүүд, нойрон дунд амьсгал тасалдах гэх мэт)
Нойрны хямрал удаан хугацаанд үргэлжилснээр:
- Өдрийн турш ядарч сульдах
- Анхаарал төвлөрөлт, хичээл сурлага муудах, сурах танин мэдэхүйн хэвийн үйл ажиллагаа алдагдах
- Уур уцаартай болох, эрсдэлт зан үйлд татагдах
- Гэмтэж бэртэх
- Спортын амжилтанд нөлөөлөх
- Сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлэн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавар ихтэй байна
Иймээс:
- Унтахаас өмнө аль болох тайвшруулах зүйлс хийх, энэ нь ном унших, усанд орох, бүлээн сүү уух, иога хийх гэх мэт.
- Унтахаас 1 цагийн өмнө дэлгэцийн бүх хэрэглээг зогсоох, чанга дуу хөгжим сонсохгүй байх
- Оройн цагаар кофе, цай, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа зэргийг хэрэглэхгүй
- Унтлагын өрөөний гэрлийг бүдэгрүүлэх, өрөөнд утас, тв үзэхгүй байх
- Тохиромжтой хэмжээний дасгал хөдөлгөөн өдрийн цагаар хийх
- Унтах, сэрэх цагийг тогтвортой байлгах
- Амралтын өдрүүдээр оройтож унтахаас зайлсхийгээрэй.
Эх сурвалж: Зинт клиникийн эмч: Т.Тунгалаг