Цайр (Zinc) ба хэвийн өсөлт бойжилт
2024-10-09- Өсвөр насанд хүүхдээс том хүн болох шилжилтийн чухал үе тохиолдоно. Энэ насанд бие бялдар, танин мэдэхүй, сэтгэц нийгмийн маш олон өөрчлөлт явагдана.
- Бие бялдрын үсрэнгүй өсөлт хөгжлийн энэ үед өдөр тутамдаа хангалттай хэмжээний Цайр авах нь бэлгийн бойжилт хэвийн явагдахад ихээр нөлөөлдгийг та мэдэх үү?
- Судалгаанаас харахад 3 хөвгүүд тутмын 2, 4 охид тутмын 3 нь өдөр тутмын цайрын хэрэгцээг хүсний бүтээгдэхүүнээс бүрэн авч чаддаггүй.
- Цайр дутагдахад дархлааны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, халдварт өвчинд өртөмтгий болох, шарх удаан аних зэрэг шинжүүд ажиглагдана.
- Хэрэв хүүхэд мах идэх дургүй, цагаан хоолтон бол цайрын дутагдалд өртөх эрсдэл нэмэгддэг.
- Цайрын өдөр тутмын хэрэгцээ нь хөвгүүдэд 15мг, охидод 12 мг байна.
Цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүн (үхэр, тахиа, гахайн мах, элэг, тослог багатай сүү, бяслаг, өндөг, бүх төрлийн самар, шош, буурцаг, бүхэл үрийн талх, сериал гэх мэт) өдөр тутамдаа хэрэглэх нь чухлаас гадна хэрвээ та цайрын хэрэглээг эдгээр бүтээгдэхүүнээс хангалттай авч чадахгүй байгаа гэж үзвэл эмчийн зааврын дагуу нэмэлтээр цайрын бэлдмэл уулгаж хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, дархлааг дэмжээрэй.