Симпл Линктусыг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

2024-10-09

Бид яагаад ХАНИАЛГА НАМДААХ СИМПЛ ЛИНКТУС 4 төрлийн эмийг Англи Улсаас оруулж ирсэн бэ?

  • Манайд ХУУРАЙ, ЦЭРТЭЙ, ЗОВУУРЬТАЙ ХАНИАЛГААР илэрдэг вирүс, нян болон бусад шалтгаантай амьсгалын эрхтэн тогтолцооны ӨВЧИН ЭМГЭГ ЭЛБЭГ бөгөөд ялангуяа ХАНИАД ШУУХНИА, ТОМУУ, ХАТГАЛГАА өргөн дэгддэг тул ХАНИАЛГА НАМДААХ ҮР ДҮНТЭЙ, ЧАНАРТАЙ эм бэлдмэл нэн чухал байдаг.
  • ЗИНТ КЛИНИК нь АНУ, Европийн оношилгоо эмчилгээний удирдамжийг баримтлан ажилладаг бөгөөд эмийн эмчилгээний хувьд БРИТАНИЙН ХҮҮХДИЙН ЭМИЙН ЛАВЛАХЫГ (British National Formulary for Children) ашигладаг.
  • Британий Эмийн Үндэсний Лавлах (British National Formulary - BNF) нь ЗӨВХӨН ҮР ДҮНТЭЙ, АЮУЛГҮЙ нь нотлогдсон эмийн бэлдмэлүүдийг жил бүр шинэчлэн нийтэлдэг зарчимтай. ДЭМБ 2013 онд “BNF нь эмийн хэрэглээний дэлхий нийтээр мөрдөх стандарт юм. Өвчтөнд ямар нэг эмийг хэрэглэхдээ BNF-ыг баримтлах нь хамгийн сайн эмчилгээ болно” гэж тодорхойлсон тул ӨНДӨР ХӨГЖСӨН ОРНУУД ЭМИЙН ЛАВЛАХАА болгон мөрддөг.
  • Британий хүүхдийн эмийн лавлахын Амьсгалын тогтолцоо бүлгийн Ханиалга намдаах бэлдмэл дэд бүлэгт жоргүй олгодог ГАНЦ ЭМ нь SIMPLE LINCTUS / СИМПЛ ЛИНКТУС байсан нь бидний анхаарлыг татсан юм. Ингээд ЗИНТ ФАРМ сүүлийн 2 жил шаргуу ажиллаж МУ-ын Эмийн бүртгэлд бүртгүүлэн энэ оны 4 сарын эхээр уг эмийг ЭХ ОРОНДОО оруулж ирлээ. Бид КОВИД 19-ИЙН ЦАР ТАХЛЫН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ХАНИАЛГА НАМДААХ энэхүү эмийг оруулж ирсэндээ баяртай байна.
  • СИМПЛ ЛИНКТУС нь ХАНИАД ШУУХНИА, ТОМУУ, КОВИД 19, ХАТГАЛГАА, Багтраа, Сүрьеэ, Харшил, Тамхи гэх мэт вирүс, нян болон бусад шалтгаантай ХУУРАЙ, ЦЭРТЭЙ, ЗОВУУРЬТАЙ ХАНИАЛГЫГ үр дүнтэй намдаадаг ЦИТРИК АЦИД МОНОГИДРАТ (нимбэгний хүчлийн моногидрат) агуулсан, БҮХ НАСНЫ ХҮҮХЭД, НАСАНД ХҮРЭГСЭДЭД ЗОРИУЛСАН шингэн эм юм.
  • Англи Улсын Thornton & Ross компаний СИМПЛ ЛИНКТУС 4 ТӨРЛИЙН ЭМИЙГ өндөр хөгжсөн дийлэнхи улс орнууд хэрэглэж байна. Үүнд: АНУ, Канад, Европийн орнууд, Сингапур, Солонгос, Тайван, Тайланд гэх мэт. Thornton & Ross компани нь 1922 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар 600 орчим ажилтантай, 80 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлодог эмийн томоохон компани юм.
  • Хэрэв Та болон Таны хүүхэд ХАНИАЛГАХ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ бол СИМПЛ ЛИНКТУС эмийг хэрэглээрэй.

Нийтлэлийн эх сурвалж:

АУ-ын Доктор Зинт клиникийн хүүхдийн эмч: Т.Навчаа


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах