"Зинт Фарм" компани "Цус сэлбэлт, судлалын үндэсний төв"-тэй хамтран доноруудыг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
2026-06-11Дэлхийн тэргүүлэгч эм, эрүүл мэндийн брэндүүдийг дотоодын зах зээлд нийлүүлэгч "Зинт Фарм” компани Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй (ЦССҮТ) хамтран, бусдад амьдрал бэлэглэгч хүмүүнлэг үйлст доноруудын эрүүл мэндийг дэмжих зорилтот хөтөлбөрийг эхлүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Их Британийн №1 ашигтай бактерийн "Optibac" брэнд хамтран ажиллана. Тус брэнд нь 20 гаруй жилийн турш шинжлэх ухааны нарийн судалгаанд суурилан бүтээгдэж, эмнэлзүйн туршилтаар үр дүн нь батлагдсан, салбарынхаа хамгийн өндөр жишиг буюу "Алтан стандарт" (Gold Standard) -р баталгаажсан дэлхийн нэр хүндтэй брэнд юм.

Хүмүүнлэг үйлсийг түүчээлэн цусаа тогтмол хандивлагч доноруудын бие махбод, дархлааны систем эрүүл байх нь цусны нөөцийг тогтвортой бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Иймд "Зинт Фарм" компанийн хамт олон доноруудынхаа харамгүй сэтгэлийг үнэлж, тэдний өдөр тутмын дархлааг дэмжих, бие махбодыг нөхөн сэргээхэд нь бодит хөрөнгө оруулалт хийхийг зорив. Уг санаачилгын хүрээнд хүмүүнлэг үйлстнүүд цусаа хандивласан давтамжаасаа хамааран тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг тусгай хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болж байна.
ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ЖУРАМ, НӨХЦӨЛ
"Optibac" брэндийн бүтээгдэхүүнээс худалдан авалтын хийхдээ дараах шатлалын дагуу хөнгөлөлт эдлүүлнэ:
- 2-10 удаа цусаа хандивласан бол - 10%
- 11-19 удаа цусаа хандивласан бол - 20%
- 20 болон түүнээс дээш удаа цусаа хандивласан бол - 30%-ийн хөнгөлөлт тус тус эдэлнэ.
/Жич нэг хүний нэг удаагын худалдан авалтын дээд дүн 300,000 хүртэлх байна/
????ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЗААВАР
Уг хөтөлбөрт хамрагдахдаа цусаа хандивласан түүх болон талархлыг цахим хэлбэрээр баталгаажуулан хөнгөлөлтөө авах боломжтой.
- E-Mongolia системд нэвтрэх: Өөрийн эрхээр E-Mongolia аппликейшн эсвэл вэб хуудас руу нэвтрэн орно.
- Талархал цэсийг шалгах: Системийн хайлтын хэсэгт эсвэл өөрийн профайл дахь "Талархал" цэсийг сонгож, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс ирүүлсэн донорын талархлын хуудсыг нээнэ.
- Баталгаажуулах: Тус талархлын хуудсан дээрх цусаа хандивласан давтамж, донорын мэдээллийг "Зинт Фарм" компанийн албан ёсны нэрийн дэлгүүрийн (Шангри-Ла Молл, 2 давхарт Beauty Avenue – Total human concept) борлуулалтын ажилтанд үзүүлж, бүртгэл хийлгэн удирдамжийн дагуу хөнгөлөлттэй худалдан авалтаа хийнэ.
"Зинт Фарм" компани нь нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэг үйлсийг тууштай дэмжиж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх урт хугацааны нийгмийн хариуцлагын төслүүдийг үе шаттайгаар өргөжүүлсээр байх болно.
Бусдад амьдрал бэлэглэгч донор танд талархал илэрхийлье.
