Зинтээр сонин юу байна?

2026-06-04

Өнгөрсөн тавдугаар сард таны өдөр тутмын амьдралын зөв дадал, эрүүл мэндийг дэмжих сонирхолтой хөтөлбөрүүд ар араасаа хэрэгжлээ. Спортын клубуудыг нэгтгэсэн шинэ өнгө төрхөөс эхлээд эх үрсийн баярын ховор урамшуулал хүртэлх “Зинт”-с хэрэгжсэн 5-р сарын нэгдсэн тоймыг  хүлээн авна уу.

Optibac: Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх нь

Их Британийн №1 ашигтай бактери Optibac брэндийн суурь үнэт зүйл нь зөвхөн бүтээгдэхүүн санал болгохоос гадна нийгэмд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, чанартай амьдралын суурийг бэхжүүлэхэд оршдог. Бие махбодоо ухаалгаар халамжилж, баталгаат сонголтыг эрхэмлэдэг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын үнэ цэнийг дэмжих энэхүү зарчмын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүллээ.

  • Хамтын ажиллагааны шинэ өнгө төрх: “BE COOL WITH OPTIBAC” Нийслэлийн хамгийн том спортын баяр "УБ Марафон 2026"-ын үеэр эрүүл амьдралын хэв маягийг түүчээлэгч "Arc" болон "7k" клубуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллав. Брэндийн зүгээс клубийн гишүүдийг эрүүл мэндийн зөв дадалдаа үнэнч байхыг дэжмин урамшуулж, тэдний өдөр тутмын хэрэглээнд тусгай хөтөлбөрүүдийг уялдуулсан бөгөөд "7k" клубийн марафоны нэгдсэн өнгө төрхийг тодорхойлоход хамтран оролцсон юм.

        

  • Зам дагуух эрч хүч Тэмцээний үеэр зам дагуу байршсан хөгжөөн дэмжих цэгүүдээр дамжуулан гүйгчдийн бие махбодыг сэргээх болон тэдний сэтгэл зүйг дэмжсэн идэвхжүүлэлтүүдийг өрнүүллээ.

                  

  • Мэдээллийн үнэ цэн — Unread №090 Эрүүл амьдралын салшгүй хэсэг болох гэдэсний микробиом болон ашигтай бактерийн гүйцэтгэх үүргийг таниулах зорилгоор Unread сонины №090 дэх дугаарт мэргэжлийн танин мэдэхүйн нийтлэлийг бэлтгэн хүргэж “ковер” зурганд  байршлаа.

                 

 

Optibac брэнд цаашид энэхүү үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, нийгэмд эрүүл амьдралын хэв маягийг тууштай дэмжигч урт хугацааны хамтрагч брэнд болон ажиллах болно.

Mustela: Хүүхдийн эрүүл арьсны зөв суурийг төрсөн цагаас нь

Франц улсын хүүхдийн арьс арчилгааны №1 Mustela брэнд өнгөрсөн сард шинэ эцэг эхчүүдэд чиглэсэн танин мэдэхүйн мэдээлэл болон гэр бүлд зориулсан задгай талбайн өдөрлөгт анхаарлаа хандуулав.

  • “Төрөх өрөөний тоглоом”-нд оролцсон нь Монгол HD телевизийн "Төрөх өрөөний тоглоом" нэвтрүүлгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, дөнгөж төрсөн нярай үеэс эхлэн 2 нас хүртэл нь хүүхдийнхээ арьсыг хэрхэн зөв арчлах, эрүүл органик орцтой бүтээгдэхүүнээр зөв суурийг тавьж, арьсны дархлааг зөв бүрдүүлэх талаар зөвлөгөө, контент хүргэв.

   

  • Гэр бүлийн өдөрлөг Тавдугаар сарын 23-ны "Автомашингүй өдрөөр" Mustela брэндийн бэлгэдэл дүрүүд болох "Зөгий" болон "Авокадо" хотын төвд ирсэн бяцхан зочидтой уулзаж, баярын уур амьсгал нэмлээ. Эдгээр дүрүүд нь хуурай болон энгийн арьсны бүтээгдэхүүний гол орц найрлагыг (авокадо персеос ба зөгийн лав) илтгэдэг билээ.

Dettol: Гэр бүлээрээ нян бактериас хамгаалцгаая

Гэр ахуйн цэвэрлэгээ, ариутгалын чиглэлээр танигдсан Dettol брэнд өнгөрөгч сард хэрэглэгчдийн цаг үеийн хэрэгцээнд тулгуурласан зорилтот урамшуулал өрнүүллээ.

  • Цаг үеэ олсон эрүүл мэндийн шийдэл Гадаа талбайд өнгөрүүлэх цаг хугацаа ихсэж, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэдээ зориулсан хямдралтай багцын худалдааг зах зээлд гаргасан байна. Энэхүү багц нь гэр бүлийн гишүүдийн орчны ариун цэврийг хаана ч, хэзээ ч найдвартай хамгаалах зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг багтаасан бөгөөд хэрэглэгчдэд илүү хэмнэлттэй, хүртээмжтэй нөхцөлөөр хүрсэн алхам болов.

Эх үрс, хүүхдийн баярт зориулсан нэгдсэн хямдрал

Дээрх идэвхжүүлэлтүүдээс гадна “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг” тохиолдуулан 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 1-нийг дуустал брэндүүдийн нэгдсэн том хямдралыг зарлалаа. Жилд ердөө ганцхан удаа олгодог тус онцгой хямдрал нь чанартай бүтээгдэхүүнийг тогтмол сонгон хэрэглэдэг үнэнч хэрэглэгчдэдээ барьсан цаг үеэ олсон бодит бэлэг болсон юм.

Тун удахгүй – #Extra хамгаалалт -Харшилгүй зун, #Velin, #Аялалын багц…


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах