Марафонд бэлдэж буй тамирчдад "Ашигтай бактери" яагаад хэрэгтэй вэ?
2026-05-22"Улаанбаатар марафон" хаяанд ирж, хотын гудамж гүйгчдийн хөдөлгөөн, эрч хүчээр амьсгалж байгаа билээ. Энэ жилийн марафоны бэлтгэл хангагч хотын шилдэг гүйлтийн клубуудын замаа дуусгах тэсвэр тэвчээр, дотоод бэлтгэлийг дэмжихээр Их Британийн №1 премиум ашигтай бактерийн Optibac брэнд хамтран ажиллаж байна.
Гэхдээ "Гүйлт болон марафоны амжилт ашигтай бактеритай яг ямар холбоотой вэ?" гэх асуулт урган гарч ирж магадгүй юм. Спортоор тууштай хичээллэдэг хүмүүст ашигтай бактери яагаад уураг, аминдэмээс дутахгүй чухал болохыг спортын анагаах ухааны үндэслэлтэйгээр, маш энгийнээр тайлбарлая.

1. "Гэдэсний хямрал" - замын дундах хамгийн том саад
Холын зайн гүйгчид болон марафончдын дунд "Гүйгчийн гэдэс" (Runner's stomach) гэх маш таагүй, нийтлэг асуудал тулгардаг. Эрчимтэй гүйх үед биеийн ихэнхи цус нь ачаалалтайгаар ажиллаж буй хөлний булчин руу шахагддаг тул хоол боловсруулах эрхтний цусны эргэлт түр хугацаанд 80% хүртэл буурдаг байна. Үүнээс шалтгаалж гүйлтийн үед болон дараа нь гэдэс базаж өвдөх, гүйлгэх, дотор эвгүйрхэх шинж тэмдэг илэрдэг.
- Шийдэл: Клиникийн судалгаагаар үр дүн нь баталгаажсан Optibac ашигтай бактери нь гэдэсний хана, салстыг хамгаалж, хоол боловсруулах тогтолцоог тогтворжуулдаг. Энэ нь тамирчдыг замын дундаас гүйлтээ зогсоох, бэлтгэл алдагдах эрсдэлээс найдвартай сэргийлнэ.
2. Эрч хүчний эх үүсвэр болсон "Дархлаа"
Марафонд бэлдэж буй тамирчид өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийдэг. Ийнхүү бие махбод туйлдах хязгаартаа хүрэх үед хүний дархлаа түр хугацаанд эрс сулардаг бөгөөд үүнийг спортын анагаах ухаанд "Цонх үе" гэж нэрлэдэг. Энэ эмзэг үед тамирчид ханиад хүрэх, вирусийн халдвар авахдаа амархан байдаг. Харин хүний биеийн дархлааны эсүүдийн 70 гаруй хувь нь зөвхөн гэдсэнд байрладаг гэдгийг та мэдэх үү? Тймээс...
- Шийдэл: Optibac-ийн бүрэлдэхүүн дэх судалгаагаар баталгаажсан бактериуд нь дархлааны эсийг идэвхжүүлснээр тамирчныг бэлтгэлийн чухал үед өвдөж хугацаа алдалгүй, эрч хүчээ тогтвортой хадгалахад тусалдаг.
3. Уусан аминдэм, уураг тань биед шингэж чадаж байна уу?
Дийлэнх тамирчид, спортоор хичээллэдэг хүмүүс олон төрлийн нэмэлт тэжээл, уураг, витамин тогтмол хэрэглэдэг. Гэвч хэрэв таны гэдэсний микрофлор буюу дотоод орчин зөв бүтэцгүй, ашигтай бактери дутагдалтай бол уусан үнэтэй аминдэмүүд тань биед шингэлгүй, зүгээр л гадагшилдаг байна.
- Шийдэл: Гэдэсний орчныг зөв тэнцвэржүүлснээр таны идэж буй хоол хүнс, ууж буй аминдэмүүд биед 100% шингэж, улмаар булчингийн нөхөн төлжилт хавигүй хурдасна.
Гүйлтийн клубууд яагаад Optibac-ийг сонгов?
Зөвхөн гаднаасаа булчингаа хөгжүүлж, амьсгалаа бэлдэх нь марафоны урт замын барианд ороход хангалтгүй. Жинхэнэ эрч хүч, тэсвэр тэвчээр дотроос буюу эрүүл гэдэснээс эхэлдэг гэдэгтэй мэргэжлийн гүйгчид тамрчид маргахгүй биз ээ.
Гүйлт бол зөвхөн хөл, булчингийн спорт биш, энэ бол бие махбодын бүрэн зохицол юм. Хэрэв та Улаанбаатар марафонд гүйхээр бэлдэж байгаа бол, эсвэл зүгээр л эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бол яг одооноос дотоод эрүүл мэнддээ анхаарч, Optibac-тай хамт барианд ороорой!

#OptibacMongolia #УлаанбаатарМарафон #АшигтайБактери #ГүйлтийнКлуб #ЭрүүлАмьдралынХэвМаяг #ДархлааДэмжих #RunWithOptibac #ArcHybridClub #7kRunningClub
