Атопид дерматидтай арьсыг арчлах - Алтан дүрэм

2026-05-05

Хүүхдийн арьс арчилгааны салбарт атопийн дерматит буюу экзем нь эцэг эхчүүд болон мэргэжилтнүүдийн өмнө тулгардаг хамгийн түгээмэл бөгөөд нарийн арчилгаа шаардсан асуудлуудын нэг юм. Энэхүү эмзэг арьсны бүтэц нь байгалийн хамгаалалтын хориг буюу "Skin Barrier" нь гүйцэд хөгжөөгүйн улмаас чийгээ алдаж, гадны нөлөөнд хэт мэдрэг болсон байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх "алтан дүрэм" юу вэ?

Stella + Atopia: Нэрний цаадах гүн утга ба Шинжлэх ухаан

Mustela брэндийн Stelatopia+ цувралын нэр нь Латин хэлний Stella буюу "Од", болон Atopia буюу "Арьсны эмзэгшил" гэсэн үгсийн нэгдэл юм. Энэ нь атопид өртөмтгий арьсанд эрүүл байдлыг бэлэглэгч "Аврагч од" гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд арьсны дархлааг сууриар нь нөхөн сэргээх дараах хоёр гол тулгуурт тулгуурладаг.

        Липидийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэх

Stelatopia+ цувралын найрлага дахь патентлагдсан Наранцэцгийн тосны дистиллят нь арьсыг гаднаас нь түр зуур тослох биш, харин арьсны өөрийнх нь липид буюу байгалийн тосыг үйлдвэрлэх процессыг дэмждэг. Энэ нь арьсны барьерыг дотроос нь "маш нягт” болгож бэхжүүлдэг.

Микробиомын тэнцвэрт байдал

Сүүлийн үеийн судалгаагаар арьсны гадаргуу дээрх бичил биетүүдийн тэнцвэр алдагдах нь үрэвслийн гол шалтгаан болдог нь тогтоогдсон. Найрлага дахь Bioecolia® пребиотик нь арьсны "сайн" бактерийг дэмжсэнээр арьсны төрөлхийн дархлааг сэргээж, улайлт болон загатнааг сууриар нь намдаадаг.

???? Атопийн дерматитыг хянах "Алтан дүрэм"

Мэргэжлийн арьс заслын эмч нар хүүхдийн арьсны суурийг зөв тавихын тулд дараах гурван алхмыг тогтмол хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  1. Савангүй цэвэрлэгээ. Усанд орохдоо арьсны pH тэнцвэрийг алдагдуулдаг ердийн савангаас татгалзаж, арьсны барьерыг хамгаалах зориулалттай Stelatopia цэвэрлэгч тосыг хэрэглэх.
  2. 3 минутын дүрэм. Усанд орсны дараа арьс чийгтэй байх үед (3 минутын дотор) Stelatopia+ бальзамыг түрхэж, чийгийг арьсны гүнд түгжих.
  3. Тасралтгүй арчилгаа. Арьсны үрэвсэл намдсан үед ч өдөр бүр чийгшүүлэгчийг 2-3 цаг тутамд хэрэглэснээр арьсны дархлаа тогтворжиж, дараагийн сэдрэлтээс урьдчилан сэргийлдэг.

Клиник туршилтаар загатнааг 95% хүртэл бууруулдаг нь батлагдсан, 99% байгалийн гаралтай Stelatopia+ цуврал нь атопид дерматидтай арьсыг аврах "ОД" байж, таны хүүхдэд тав тухтай, эрүүл ирээдүйг бэлэглэх болно.

Mustela —Хүүхдийн эрүүл арьсны суурийг төрсөн цагаас нь

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах